ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ СУМАНД ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЯВАГДАЖ БАЙНА

2019-05-20

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь суманд ажиллаж, сургууль, цэцэрлэг, ЭМТ-ийн үйл ажиллагаа, суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа.

Тус суманд 2019 онд

- 3 ТЭРБУМ 955.0 САЯ ТӨГРӨГӨӨР НАМИРЫН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР, ХОЛБОО БАГ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМ, СУМЫН ТӨВД 1,3 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ

- 500,0 САЯ ТӨГРӨГӨӨР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ИХ ЗАСВАР

- 400,0 САЯ ТӨГРӨГӨӨР СОЁЛЫН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГА, ИХ ЗАСВАР-ын ажил тус тус хийгдэх юм.

Гүүр, авто замын ажлыг "Тэргүүн саруул зам" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хогийн цэгийн хажуухан талд зам гүүрийн ажилд шаардлагатай карьераа байгуулж уг ажлыг дуусгаад тухайн нүхийг дахин томруулан үхаж 90 жил болсон хур хогийг дарж булах ажлыг хийж гүйцэтгэхээр сумын удирдлагуудын санал хүсэлтийг хүлээн авсанд нутгийн иргэд, малчид ихээхэн талархаж байгаа гэдгийг удирдлагуудын зүгээс онцолж байлаа. Тухайн ажлууд хэвийн явагдаж, хугацаанаасаа өмнө ашиглалтанд орж болохоор байгааг компаний инженер хэллээ.

Спорт заалны шинэ барилга, сургуулийн их засвар зэрэг нэн түрүүнд шаардлагатай байгаа ажлуудаа аймгийн Засаг дарга болон ажлын хэсгийнхэнд танилцуулаа. Спорт заалны шинэ барилга, сургуулийн засварын ажилд аймгийн зүгээс анхаарал хандуулж, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүсэлтээ уламжилж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%