ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАРУУН БҮСИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

2019-05-20

Түргэн, Ховд, Сагил, Бөхмөрөн, Давст сумдын "Эмэгтэйчүүдийн туршлага солилцох, чуулга уулзалт" Түргэн суманд зохион байгуулагдаж байна.

Аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг тэлэх, тэдний нийгэмд оролцох оролцоо, ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг ярилцаж тодорхой шийдэлд хүрэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна. Тус арга хэмжээнд 200 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж туршлага, санал бодлоо хуваалцахаас гадна гар бөмбөг, ардын уламжлалт зан үйлийн тэмцээн утас ээрэх, дээс томох, буухиа, зэрэг тэмцээн зохион байгуулагдаж байна. Ажил үйлсээрээ манлайлсан эмэгтэйчүүдийг Сангийн яам, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны шагнал тэргүүний ажилтан цол тэмдэг, жуух бичиг, аймгийн хүндэт тэмдэг, Засаг даргын жуух бичиг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал, Нийгмийн даатгалын газрын шагналуудаар тус тус шагнаж урамшууллаа.

Тус арга хэмжээг Түргэн сумын ЗДТГ, сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа бөгөөд тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон С.Цэцэгбал санхүүжүүлж хамтран оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%