ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН"-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИДТЭЙ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

2019-05-28

Энэ онд Дархан сумын СХС-аас “Гарааны бизнес төсөл”-ийн уралдааныг нээлттэй зарласан. Уралдаанд оролцохоор 350 иргэн, хуулийн этгээд бүртгүүлж сургалтад хамрагдсанаас 70 иргэн, ААН төсөл ирүүлсэн юм. Төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар нийт 37 төсөл шалгарсан. “Сум хөгжүүлэх сан”-гийн журамд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, 2 шатны сонгон шалгаруулалтаар шалгарсан 15 иргэн, 22 ААН-д хөнгөлттэй зээл олгохоор ТСШОТБЗ-ийн шийдвэр гарсан юм. Өнөөдөр /2019.05.28/ Дархан сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчидтэй зээлийн гэрээ байгуулав. Шалгарсан төслүүдэд нийт 444 сая төгрөгийн санхүүжилтийг олгох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%