ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМЫН 203 ЭЭЖ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2019-05-31

     Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан, Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид, багийн  ИНХ-ын дарга нар гардуулллаа. Дархан сумын  хэмжээнд  “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоор  10, “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор 193  ээж энгэрээ мялаалаа.
     Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням Алдарт эхийн одон гардуулах ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ
Эрхэм хүндэт ээж нараа
Хүндэт зочид оо
     Та бүхэндээ Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Эх үрсийн баярын халуун мэндчилгээг хүргэж, Та бүхний амьдрал, ажил үйлст эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
     Дархан сумын хэмжээнд 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Жилийн ажлын хүрээнд улсын төсвийн болон аймаг, сумын төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд иргэдийн амьдралын чанарыг сайжруулах олон ажлууд тусгагдан хэрэгжиж байна. Зарим ажлуудаас дурдвал:
1.    Улсын төсвийн 3.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ төрөх эмнэлэг ашиглалтанд бүрэн орлоо.
2.     Дархан сумын 8 цэцэрлэгийн барилгыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өнөөдөр 23 дугаар цэцэрлэгийн өргөтгөл бүрэн ашиглалтад орж, бусад цэцэрлэгийн өргөтгөл засварын ажил үргэлжилж байна. Энэ ажлын үр дүнд Дархан сумын хэмжээнд  хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдалт та бидний дэвшүүлсэн зорилт буюу 99.0 хувьд дөхөх юм.
3.    Түүнчлэн Оюуны ирээдүй, Од цогцолбор сургуулийн биеийн тамирын заал, Түвшин холбоо өрхийн эмнэлгийн өргөтгөлүүд үргэлжлэн хийгдэж байна.
4.    Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Дархан өртөөний орчимд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ худалдаалах “Замчин” худалдааны төвийг ашиглалтанд оруулснаар 80 гаруй иргэн ажлын байртай боллоо.
5.    Сурагчид өөрийн сургууль дээр тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, зарим асуудлаа Дархан сумын ИТХ, Засаг даргад хандан тавьж шийдвэрлүүлдэг болсон. Тухайлбал, 15 дугаар сургуулийн сурагчдын танилцуулсан Цэвэр ус төслийг дэмжин, 15, Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр шүүлтүүртэй цэвэр усны төхөөрөмж суурилуулсан. Жигүүр цогцолбор сургуулийн сурагчдын биеийн тамирын гаднах талбайгаа иж бүрэн шинэчлэх, хөл бөмбөгийн талбай байгуулах саналыг Дархан сумын ИТХ, Засаг дарга дэмжин, 270.0 сая төгрөгийн төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрт танилцуулснаар уг төслийн хөрөнгийг 2020 оны улсын төсөвт суулгуулахаар ажиллаж байна.
6.    Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй  зээлд 350 гаруй иргэн  төслийн санал ирүүлснээс сонгон шалгаруулалтын явцад 15 аж ахуйн нэгж, 22 иргэний төслүүд шалгарч, тэдэнд нийт 444.0 сая төгрөгийн зээл олгохоор Засаг дарга гэрээгээ байгууллаа. Энэ төслүүд хэрэгжсэнээр 120 гаруй ажлын байр нэмэгдэхээр байна
7.    2019 онд Дархан сум “Дархан бэр”-үүдээ энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй болгосон. Дархан бэрүүдээ алдаршуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 7 удаагаа зохион байгуулж, энэ хугацаанд та бид 1100 гаруй ээжүүдийг Дархан бэрээр өргөмжилсөн байна.
     Монголын төр жил бүрийн 6 дугаар сарын 1 буюу Эх үрсийн баярын өмнөхөн 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ хайр хишгээ хүртээдэг уламжлалтай. Тэгвэл хэдхэн хормын  дараа “Алдарт эх” одон гардуулах хүндэтгэлийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн Дархан сумын 203 ээжийн энгэрт Монголын төрийн хамгийн нэр хүндтэй шагнал “Алдарт эх” одон гялалзах болно.
     Нийт ээжүүддээ дахин баяр хүргэж, Монголын минь үрс маш олон болтугай гэж ерөөе.
     Нийт хүүхэд багачууддаа, Дарханчууддаа Эх үрсийн баярын мэнд хүргэе.



МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨНХӨД ОРШИХЫН АЛТАН ХЭЛХЭЭ БОЛСОН, АЧТАН БУЯНТНЫ АРИУН ДЭЭД ШҮТЭЭН ЭЭЖҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%