ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2019-05-31

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаар зарлигаар Ховд аймгийн олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг “Алдарт эх”-ийн одонгоор шагнасан.

Энэхүү шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ИТХ-ын Төлөөлөгч Т.Дэлгэрсайхан, Б.Нямсүрэн, Цэнд-Аюуш болон Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын удирдлагууд гардуулан өгөв.

Ёслолын арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлсэн үгэндээ: Гэргийн ухаанаар гэрээ гийгүүлж, хайрын халуунаар ханиа жаргааж, хүндлэх сэтгэлээр ахмадаа дээдэлж, элбэрэл хайраар үрсээ энэрч, зөөлөн замбуулинд үнэн мөртэй явахыг үрсдээ сургамжилсан эмэгтэйчүүд та бүхэн эвийн гагнаас, эрхэм сайхны үлгэр дууриалал болж, нийгмийн манлайлагч, сайн бүхний эхлэл, саруул Монголын чимэг байхын буянтай ерөөлийг өргөн дэвшүүлье. Одонгоо гардаж авахаар хүрэлцэн ирсэн ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болтугай гэж хэллээ...

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 97 дугаар зарлигаар Ховд аймгийн хэмжээнд 24-46 насны 362 эх “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж байгаа бөгөөд 1 дүгээр зэргийн одонгоор 31, 2 дугаар зэргийн одонгоор 331 эх шагнагдаж байгаа нь өнгөрсөн оны одонтой ээжүүдээс 7% өссөн дүн мэдээ байна.

Хамгийн залуу 1 дүгээр зэргийн одонтой эх 32 настай /Ховд сумын Улаанбураа багийн иргэн Х.Жолдыгүл/ байгаа бол 2 дугаар зэргийн одонгоор шагнагдаж буй хамгийн залуу ээж 24 настай / Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн А.Маржангүл/ нар байна. Жаргалант сумын хэмжээнд 101 эх одонгоо гардаж авч байгаагийн 4 нь 1 дүгээр зэргийн одон, 97 нь 2-р зэргийн одонгоо гардан авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%