ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАНЧУУД 7 ДУГААР САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД НААДАМЛАНА

2019-06-10

     Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбатын удирдлага дор 2019 оны 06 дугаар сарын 05-нп Дархан-Уул аймгийн баяр наадмыг зохион байгуулах ерөнхий хороо хуралдлаа.
     Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн байна.
     Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмыг Дархан-Уул аймагт 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Өнөө жилийн наадамд хүчит 256 бөх зодоглоно. Мөн 4 насны ангилалд өсвөрийн бөхийн барилдаан зохион байгуулна гэж аймгийн БТСГ-ын дарга Н.Батлав мэдээлж байв.
     Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат салбар хороодын дарга нарт баяр наадам зохион байгуулах ажлын төлөвлөгөө, зардлын төсөв боловсруулах, баяр наадмын үйл ажиллагаанд хамтран ажиллах иргэд, ТББ, ИНБ-уудын саналыг авах, автомашины тусгай зөвшөөрлийг хэвлүүлэн тараах, замын тэмдэг тэмдэглэгээ, таних тэмдэг байршуулах, хурдан морины уралдах газрыг тэгшлэх ажлыг зохион байгуулах зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэг болгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%