ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Алдархаан сумын “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулга уулзалт 2019.05.30-ны өдөр боллоо. Арга хэмжээнд 6 багийн 250 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцлоо. Арга хэмжээний үер Мал аж ахуйн бодлого малын эрүүл мэнд, Малын чанар сайжруулж , ашиг шимийг нэмэгдүүлэх, Малын генетик нөөцийн тухай хууль, Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө, Эрүүл аж төрөх явц сэдвүүдээр Дэлхийн зөн олон улсын байгууллагын төслийн ажилтан Н.Милаа, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б.Бямбасүрэн, ахмад багш Цагаанхүү, Мал эмнэлгийн тасгийн дарга Ш.Бяхаржав, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.Сүхбаатар нар мэдээлэл хийж, Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгээс Төлчин эмэгтэйчүүддээ халуун ус, үсчин, гоо сайханаар үйлчлүүлж Эрүүл мэндийн үзлэгт хамруулав. “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулганаар “ДАРХАН БЭР” –ээр 25 ээж, “ХАТАН БЭР”-ээр 15 ээж тодорч энгэрийн тэмдэг, батламжаар шагнагдав. “Мөнгөн ботго”-ны эзнээр Аргалант багийн малчин Өлзийбаярын Энхжаргал, “Мөнгөн унага”-ны эзнээр Өгөөмөр багийн малчин Халзанхүүгийн Нарантуяа, “Мөнгөн тугал”-ны эзнээр Мандаат багийн малчин Таравын Отгонцэцэг, “Мөнгөн хурга”-ны эзнээр Богдын гол багийн малчин Бямбадоржийн Нансалмаа , “Мөнгөн ишиг”-ний эзнээр Алдар багийн малчин Цэдэндамбын Тунгалаг, 2019 оны “ШИЛДЭГ ТӨЛЧИН ЭМЭГТЭЙ”- ээр Богдын гол багийн малчин Санжжавын Отгонтуяа, “Байгальд ээлтэй малчин”- аар Алдар багийн малчин Пүрэвжавын Баасанжав, “Сумын “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”- ээр Өгөөмөр багийн малчин Банзайгийн Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа. Төлчин эмэгтэйчүүддээ зориулж сумын Төрийн албан хаагчдаас бэлтгэсэн концертыг тоглож сонирхуулав.

2019-06-16

Алдархаан сумын “ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулга уулзалт 2019.05.30-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд 6 багийн 250 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцлоо.

Арга хэмжээний үер Мал аж ахуйн бодлого малын эрүүл мэнд, Малын чанар сайжруулж , ашиг шимийг нэмэгдүүлэх, Малын генетик нөөцийн тухай хууль, Иргэдийн дуу хоолой түүний үр нөлөө, Эрүүл аж төрөх явц сэдвүүдээр Дэлхийн зөн олон улсын байгууллагын төслийн ажилтан Н.Милаа, Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б.Бямбасүрэн,ахмад багш Цагаанхүү, Мал эмнэлгийн тасгийн дарга Ш.Бяхаржав, Хөдөө аж ахуйн тасгийн дарга Х.Сүхбаатар нар мэдээлэл хийж, Чуулганыг зохион байгуулах ажлын хэсгээс Төлчин эмэгтэйчүүддээ халуун ус, үсчин, гоо сайханаар үйлчлүүлж Эрүүл мэндийн үзлэгт хамруулав.

“ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД -2019” 6 дугаар чуулганаар “ДАРХАН БЭР” –ээр 25 ээж, “ХАТАН БЭР”-ээр 15 ээж тодорч энгэрийн тэмдэг, батламжаар шагнагдав.

“Мөнгөн ботго”-ны эзнээр Аргалант багийн малчин Өлзийбаярын Энхжаргал, “Мөнгөн унага”-ны эзнээр Өгөөмөр багийн малчин Халзанхүүгийн Нарантуяа, “Мөнгөн тугал”-ны эзнээр Мандаат багийн малчин Таравын Отгонцэцэг, “Мөнгөн хурга”-ны эзнээр Богдын гол багийн малчин Бямбадоржийн Нансалмаа , “Мөнгөн ишиг”-ний эзнээр Алдар багийн малчин Цэдэндамбын Тунгалаг, 2019 оны “ШИЛДЭГ ТӨЛЧИН ЭМЭГТЭЙ”- ээр Богдын гол багийн малчин Санжжавын Отгонтуяа, “Байгальд ээлтэй малчин”- аар Алдар багийн малчин Пүрэвжавын Баасанжав, “Сумын “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”- ээр Өгөөмөр багийн малчин Банзайгийн Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа.

Төлчин эмэгтэйчүүддээ зориулж сумын Төрийн албан хаагчдаас бэлтгэсэн концертыг тоглож сонирхуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%