ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СОЛОНГОС, МОНГОЛ ОЮУТАН СУРАГЧИД САЙН ДУРЫН АЖИЛД ОРОЛЦОВ

2019-06-24

     Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ нь Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 2, 3 дугаар гудамжинд “Шинэ гудамж-3” төслийн нээлтээ хийж байсан.
     Энэ гудамжинд оршин суугчид “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ-ын санаачлагыг талархан хүлээн авч, хашаа гудамжаа тэгшлэх, мод тарьж хашаажуулах зэрэг олон ажлуудад хөрөнгөө нийлүүлж, өөрсдийн оршин суугаа гудамжаа  үлгэр жишээ тохижуулж байна.
     Мөн “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ нь саяхан төсөл хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй 3 гудамжиндаа хамгийн сүүлийн үеийн  өндөр хүчин чадалтай хяналтын  камерууд суурилууллаа. Энэ нь тус багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
     Өнгөрсөн онд “Шинэ гудамж-3” төслийн нээлт хийсний дараахан БНСУ-ын Инчеон хотын Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч 20, Агро экологийн бизнесийн сургуулийн 20 орчим оюутнууд, Дархан Эмпати сургуулийн 35 сурагчид оршин суугчидтай хамтран ажиллаж байсан.
     Тэгвэл өнөөдөр /2019.06.24/ БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч оюутнууд,  Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагчид зэрэг 40 орчим залуус нийлэн 3 хоногийн турш “Шинэ гудамж-3” төсөлд сайн дураараа хамтран ажилласан байна. Мөн БНСУ-ын Инчеон хотын Үндэсний их сургуулийн багш сурагчид 1000 долларыг "Шинэ гудамж-3" төслийн багийнханд гардуулав.
      Энэ үеэр  “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ -аас сайн дурын ажилд оролцсон 40 орчим залууст сертификат гардуулав.
     Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, иргэд оршин суугаа хашаа, гудамж талбай, орчноо өөрсдөө тохижуулж, гэрэл гэгээтэй, ногоон байгууламжтай илүү тохилог орчинд амьдрах боломжийг үлгэрлэн харуулж байгаа “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр”       ТББ -ын хамт олны ажилд амжилт хүсч, та бүхэнтэй хамтран ажиллахад ямагт урамтай байдгаа илэрхийлж, цаашид ч та бүхний санаачлагыг дэмжин хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.
     Мөн  ийм сайхан санаачлага гарган, зорин ирж хамтран ажиллаж буй оюутан залуучуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг  ерөөв.  Тэрбээр “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ-ын санаачлага, Дархан сумын 15 дугаар багийн Нисэхийн 2, 3 дугаар гудамжинд оршин суугч иргэд болон 15 дугаар багийн ИНХ, Засаг даргын хүсэлтийг үндэслэн, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Дархан сумын 15 дугаар багийн Нисэхийн 2, 3 дугаар гудамжийг БНСУ-ын Инчеоны Үндэсний Их Сургуулийн нэрэмжит болгосон тухай мэдээг дуулгаж, холын гийчдийг  үдсэн юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%