ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ШИНЭ ГУДАМЖ 3 ТӨСӨЛД САЙН ДУРЫНХНЫ 4 ДЭХ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-08-09

     Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр” ТББ нь Дархан сумын 15 дугаар багийн 7 дугаар хэсгийн 2, 3 дугаар гудамжинд “Шинэ гудамж-3” төслийн нээлтээ хийж байсан.
     Энэ гудамжинд оршин суугчид “Иргэдийн оролцоо-Хөгжлийн түлхүүр”      ТББ-ын санаачлагыг талархан хүлээн авч, хашаа гудамжаа тэгшлэх, мод тарьж хашаажуулах зэрэг олон ажлуудад хөрөнгөө нийлүүлж, өөрсдийн оршин суугаа гудамжаа  үлгэр жишээ тохижуулж байна.
     Өнгөрсөн онд “Шинэ гудамж-3” төслийн нээлт хийсний дараахан БНСУ-ын Инчеон хотын Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч 20, Агро экологийн бизнесийн сургуулийн 20 орчим оюутнууд, Дархан Эмпати сургуулийн 35 сурагчид оршин суугчидтай хамтран ажиллаж байсан.
     Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-нд  БНСУ-ын Инчеоны Үндэсний их сургуулийн Төрийн захиргааны чиглэлээр суралцагч оюутнууд,  Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сурагчид зэрэг 40 орчим залуус, оршин суугчидтай хамтран 3 хоногийн турш “Шинэ гудамж-3” төсөлд сайн дураараа хамтран ажилласан.  
     2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр  БНСУ-ын 5 дахь том хот болох Кванжү метрополитан хотын Чоннам үндэсний их сургуулийн профессор Жан Ү Квон,  Дэлхийн энхийн сангийн тус хот дахь салбарын захирал Чо нараар  ахлуулсан 10 оюутан сайн дурын ажилд оролцсон.
     2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургуулийн салбар салбарын төлөөлөл болсон 12 оюутан өөрсдөө бие даан хүрэлцэн ирж “Шинэ гудамж” 3 төсөлд сайн дураараа ажиллаж байна. Мөн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн Энхбаяр багшаар ахлуулсан сурагчид оюутан, залуус, оршин суугчид байнга хамтран ажиллаж байна.
     Дархан сумын ИТХ-аас “Шинэ гудамж” 3 төслийн үйл ажиллагааг дэмжин сайн дураараа зорин ирж, эд материалын туслалцаа үзүүлж, өөрсдөө биеэрээ ажилласан оюутан залуучуудад Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, тэдэнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт ерөөж, орон нутгаа танилцуулан ажиллаж байна.  
     “Шинэ гудамж” 3 төслийн хүрээнд  оршин суугчдын  болон сайн дурынхны оролцоотойгоор Нисэхийн 2, 3 дугаар гудамжны айлуудын 1500 метр хашааг тэгшилж, хашааны өмнүүр 250 гаруй мод, бут тарьж, тэдгээрийг хамгаалсан 600 гаруй метр  хайс барьж хамгаалсан байна. Үүний үр дүнд тухайн гудамжны иргэд ногоон байгууламжтай болж, эко орчин бүрдэж байна.
     Аймаг, сумын Засаг даргаас уг төсөлд тодорхой туслалцаа үзүүлж хамтарч ажилласан. “Иргэдийн оролцоо, хөгжлийн түлхүүр” ТББ болон оршин суугч иргэдээс Нисэхийн 2, 3 дугаар гудамжны хоорондох авто замыг сайжруулах талаар аймаг, сумын Засаг даргад   саналаа хүргүүлэхээр төлөвлөж байна.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%