ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Байгалийн задгай театрт 3000 уртын дууч, морин хуурч чууллаа

2019-08-14

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадамд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож,  ажлын албаны ажилтнууд, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо.

 Их газрын чулуу байгалийн цогцолбор газарт  болсон "Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмаа ургахын улаан нарыг дуун цацлаараа угтан авч эхлүүлж, "Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал" 3000 уртын дууч морин хуурчдын нэгдсэн тоглолт үзэгч түмнийхээ сонорыг мялааж, нүдийг баясгалаа.Тоглолтод  Дуу хуурын өлгий нутгийн алдартнууд, сургагч багш нар, 3271 ардын авьяастнуудад оролцлоо.

Уртын дуу, морин хуурын өөжин шаргал нутгаас гаралтай дуу хуурын алдартнууд болох Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Монгол улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ, Монгол улсын ардын жүжигчин Адилбишийн Нэргүй, Дэрэн сумын уугуул хүн төрөлхтөний аман болон бичгийн биет бус соёлын өвийн шилдэг дээж Бараат Боржигон уртын дууны өв тээгч Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Гарамын Дадьсүрэн, Эрдэнэдалай сумын уугуул Монгол улсын гавьяат багш Цэвээндоржийн Дэлгэр, Өлзийт сумын уугуул Монгол улсын гавьяат жүжигчин Ж. Дүнжмаа, Өлзийт сумын уугуул Монгол улсын гавъяат жүжигчин Батчулууны Сарантуяа, Өлзийт сумын уугуул Монгол улсын гавъяат жүжигчин Цэрэнгийн Чулуунцэцэг, Дэлгэрхангай сумын уугуул Монгол улсын гавъяат жүжигчин Сосорбурамын Цогтсайхан, Өлзийт сумын уугуул Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэнгийн Отгонцэцэг нар хүрэлцэн ирж 3000 уртын дууч, морин хуурчидтайгаа Мөнх тэнгэртээ дуун цацлаа өргөн барьсан юм.

 Мөн “Хөх тэнгэрийн уянга” яруу наадмаас шалгарсан 25 яруу найрагч өөрсдийн уран бүтээлийн дээжсээсээ өргөн барилаа. 

"Бэсрэг наадам"-д хүчит 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Гурвсансайхан сумын харьяат, Аймгийн арслан Б.Доржсүрэн түрүүлж, Говь-Угтаал сумын харьяат, Аймгийн арслан Т.Занданбат үзүүрлэв. "Бэсрэг наадам"-ын хурдан дааганы уралдаанд 25 даага уралдлаа. "Ум марзай гийнгоо" дуудах тэмцээнд 25 хүүхэд оролцож Говь-Угтаал сумын сурагч Т.Энхмаа Тэргүүн байр, Сайнцагаан сумын сурагч Б.Түвшинсайхан Дэд байр, Цагаандэлгэр сумын сурагч Н.Мөнхдэлгэр Гутгаар байрт шалгарлаа.

Тус арга хэмжээний үеэр аймгийн Төв халхын дуулалт жүжгийн теартын уран бүтээлчдийн , Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дугуйлангийн сурагчдын нэгдсэн тоглолт, Дундговь айгаас төрөн гарсан алдартнууд өөрийн уран бүтээлийн дээжээс өргөн барилаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4252
2936 / 69%
824 / 19%
244 / 6%
248 / 6%