ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМЫН 5 ДУГААР БАГИЙН 522 ӨРХ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОНО

2019-08-20

2017 оноос эхлэн гэр хороололд дэд бүтэц шинээр татах ажлыг Дархан сумын 8 дугаар багаас эхэлсэн.

Харин 2019 оноос Дархан сумын 5, 6, 7 дугаар багийн гэр хороолол руу дэд бүтэц татах ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд 8 дугаар сарын 17-ны өдрөөс Дархан сумын 5 дугаар багийн Хүнсчид, Залуучууд, Цагаан нуур болон Үйлдвэрийн хэсгийн айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох ажил эхэллээ.

Дархан сумын 5 баг руу татах энэхүү инженерийн шугам сүлжээний ажил нь Улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн төсөвтэй.
Гүйцэтгэгчээр 14 жилийн туршлагатай “Бурхант Хясаат” ХХК ажиллах бөгөөд энэ онд 1.5 тэрбум төгрөгийн ажил хийгдэх талаар тус компанийн ерөнхий инженер С.Алтангэрэл хэлж байна.

Энэ ажлын хүрээнд дулаан, цэвэр ус, хэрэглээний халуун усны 4900 м шугам, бохир усны 5224 м шугам, ус дулаан дамжуулах нэг төв, 133 худаг баригдаж энэ хэсэгт амьдардаг 522 өрхийн 2810 иргэн төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдож, амьдрах орчин нөхцөл нь сайжирна.

Дархан сумын 5-8 дугаар багуудын гэр хороололд дэд бүтэц татах ажилд Улсын төсвөөс нийт 19 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд 2020 онд бүрэн хэрэгжиж дуусна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%