ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ТҮВШИН ХОЛБОО” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

2019-08-20

Намрын тэргүүн сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Дархан сумын гуравдугаар багт Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүллээ. Тус өргөтгөлийг улсын төсвийн 259.8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Сигма эс” ХХК шалгарч, 2019 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан байна.

Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл нарын холбогдох албаныхан болон тус багийн иргэд оролцлоо.

Түвшин холбоо өрхийн эрүүл мэндийн төв нь Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 13 мянга орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт хүн амынх нь 40 гаруй хувь нь хүүхэд, хөгшид байдаг аж. Ийнхүү үе шаттайгаар өрхийн эмнэлгийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүлээгдэл, иргэдэд үзүүлэх чирэгдлийг бууруулж буйд тус багийн иргэд болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажиллагсад талархалтай байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%