1938
онд улс төрийн хэрэгт баривчлагдан хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн иргэн О.Жамьяангийн
төрсөн хүү Д.Цэдэвт 80 сая төгрөгийн нөхөн олговрыг аймгийн ИТХ-ын ЦАУЗБСК-оос олголоо.
О.Жамьяанд холбогдох хэргийг 1993 оны 02 дугаар сарын 03-ны өдөд Дээд шүүхийн
тогтоолоор цагаатгасан байна.
Нөхөн
олговрыг аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуулд
гардуулан өгсөн юм.
Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэлмэгдэгсдийн нөхөр, эхнэр эсвэл төрсөн,
үрчилсэн үр хүүхдэд 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болсон. Тус
хуулийн дагуу манай аймгаас 30 орчим хүн нөхөн олговор авах эрхтэй бөгөөд
төвсийг шат дараатай шийдэж, хамгийн өндөр настайгаас эхлэн хоёр дахь хүнд олгоод
байна.