ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2019-08-26

Увс аймгийн Баруунтуруун сум үүсэж байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой, суманд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний 90-н жилийн ойн нээлтийн арга хэмжээ өргөн дэлгэр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон тус сумаас төрөн гарсан алдар цуутнууд, үе үеийн хөдөлмөрийн сайчууд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл оролцон Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Баруунтуруун сум "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан тухай зарлигийг танилцуулан, шагналыг гардуулан өгч, МУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжиллаа.

Туруунчуудын хөдөлмөрч бүтээлч түүхэн ололт амжилтын илэрхийлэл нь өнөөдөр төр засгийн өндөр дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонт ууган сумуудын нэг болж байгаагаар тодорхойлогдож байна.

Төрийн дээд шагнал хүртсэн Туруун нутгий зөн олон ахмад буурлууд, залуус, хүүхэд багачууддаа чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%