ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-08-26

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймгийн Өмнөговь суманд ажиллаж байна. Тэрээр Увс аймгийн Өмнөговь сумын Намирын голын төмөр бетон гүүр, сумын төвийн 1.3 км хатуу хучилттай зам, 5 км сайжруулсан замын ажилтай танилцлаа. Тус бүтээн байгуулалтыг улсын төсвийн 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Тэргүүн саруул зам" ХХК хийж гүйцэтгэж байна.

Нутгийн иргэдийн олон жилийн хүсэлтийг чанартай сайн гүйцэтгэж ашиглалтад оруулж байгаа тус хамт олонд талархлаа илэрхийллээ. Малчид, хөдөлмөрчид хуучин энэ замаар сумын төв орох гэж 30 минут гаруй явдаг байсан бол одоо 5 хүрэхгүй минут зарцуулж байна гэж хэлж байлаа. Зам дагаж хөгжил ирдэг. Хатуу хучилттай зам тавьснаар сумын төвийн өнгө төрх сайжирч, орчин цэвэрхэн болсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%