ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

САНГИЙН САЙД Ч. ХҮРЭЛБААТАР УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-08-27

Тэрээр нөөдөр Улаангом суманд буюу аймгийн төвд баригдаж буй томоохон бүтээн байгуулалтуудтай танилцлаа. Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийг 3 давхар болгох барилгын ажил дуусаж, дээврийн хучилт үргэлжилж байна. Тус сургуульд 1944 хүүхэд суралцдаг. Гурван давхрын өргөтгөл ашиглалтад орсноор 300 хүүхдийн багтаамж нэмэгдэж, одоо байгаа бага сургуулийн байрыг бүрэн суллаж цэцэрлэг болгосноор 5-р багийн хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ. Хэдэн өдрийн бороонд тавьж амжаагүй дээврийн хэсгээр ус орж дахин засварлах шаардлагатай болсон байна.

Увсад анх удаа пиломер мембран материалаар дээвэр тавьж байгаа бөгөөд хасах, нэмэх 50 градуст тэсвэртэй, орчин үеийн технологи гэдгийг компаний удирдлагууд танилцуулж байлаа. Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн барилгын өргөтгөл 8 сарын 25-нд ашиглалтад орж, багш ажиллагсад, эцэг эхчүүдийн олон жилийн хүсэлт ажил хэрэг болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%