ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЦАГААНХАЙРХАН СУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019-09-05

Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ГХБХБГ-ын Ц. Энхбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг Цагаанхайрхан суманд ажиллаж Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, хяналт шалгалт хийж барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх тал дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Цагаанхайрхан суманд Улсын төсвийн 1.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай соёлын төвийн барилга баригдаж байна. Барилгын ажлыг "ТУРЛИАХТ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай, 11 сард багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Мөн Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий сумын төвийн тохижилт, зам засварын ажил хийгдэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%