ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ЧУУЛГАН БОЛЛОО

2019-09-05

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймгийн салбар зөвлөлөөс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн өргөтгөсөн чуулганыг 08-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганы нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу оролцож мэндчилгээ дэвшүүлсэн төдийгүй эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд дэмжин ажиллан гэдгээ илэрхийллээ. Өргөтгөсөн чуулганд МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Хууль судлал хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн В.Удвал, 19 сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэгүүлэгчид, байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, ажилчин, малчин, сэхээтэн, ахмад эмэгтэйчүүдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцлоо.

Чуулганы үеэр МЭХ-ны удирдах зөвлөлийн тэргүүн Д.Энхтуяа ажлын тайлангаа танилцуулж, бүтэц зохион байгуулалтын талаар нээлттэй санал хурааж Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Б.Эрдэнэсүрэн 100 хувийн саналаар сонгогдлоо. Мөн эмэгтэйчүүдийн тэргүүлэгчдээр салбар болгоны төлөөлөл 19 хүнийг сонголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%