ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН ЖАГДАМБЫН ЛХАМХҮҮГИЙН АЛДАР ТЭМДЭГЛЭХ БАЯР БОЛЛОО

2019-09-06

Ойн баярыг нээж Аймгийн засаг дарга Д.Батсайхан мэндчилгээ дэвшүүлэн Өндөрхангай суманд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Өндөрхангай сумын эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин, дагалдах хэрэгслийн хамт, цагдаагийн тасагт 2 ширхэг мотоцикль гардуулан өгч мэндчилгээ дэвшүүллээ.

Ингэснээр Өндөрхангай сумын иргэд эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээг түргэн шуурхай авах, яаралтай тохиолдолд аймгийн төв рүү эмчилгээг нь тасалдуулахгүйгээр хүргэх, цагдаагийн албан хаагчдыг ажиллах нөхцөл боломжоор хангалаа. Баярын нээлтэнд Аймгийн Ойрад театр, тус сумын Соёлын төвийн уран бүтээлчид, бяцхан авъястан хүүхэд багачууд уран бүтээлээ хүрэлцсэн түмэн олноо толилуулаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%