ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Намирын голын гүүр ашиглалтад орлоо

2019-09-06

Увс аймгийн Өмнөговь сумын Намирын голын төмөр бетон гүүр, сумын төвийн 1.3 км бетон зам, 5 км сайжруулсан замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Тэргүүн саруул зам" ХХК хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч байна. Намирын голын бетон гүүрийг 48 метр урт, 7 метр өргөн 30 жилийн баталгаат хугацаатайгаар хийж гүйцэтгэсэн бол, сумын төвийн 1,3 км бетон зам нь зорчих хэсэг нь 7 метр өргөн, ус зайлуулагч шуудуу, зам дагуу 2 талдаа ногоон байгууламж болон явган хүний зам, гэрэлтүүлгийн хамтаар хийгдсэн байна.

Хар хагийн чиглэлийн энэ замаар сумын төв орох гэж 30 минут гаруй явдаг байсан бол одоо сайжруулсан зам тавигдснаар 5 минут хүрэхгүй хугацаанд явдаг болжээ. Сумын төвд хатуу хучилттай авто зам тавигдснаар сумын төвийн тоосжилт эрс багасч, иргэдийн амьдрах орчин ая тухтай болсон байна.

Орон нутгийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажилласан сум орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлэхийн хамт, энэхүү том бүтээн байгуулалтын ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%