ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Дархан сумын ИТХ-ын зөвлөгөөн болов

2014-12-04


Дархан сумын ИТХ-ын 12 дугаар сарын зөвлөгөөнөөр үндсэн 3 асуудлыг хэлэлцэв. Зөвлөгөөнөөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэл хийлээ. Дархан уул аймгийн хэмжээнд 8 хороололыг шинээр төлөвлөлт, хаягжилтын талаар баримтлаж буй бодлого сэдвээр мэдээлэл хийв. Түүнчлэн аймгийн татварын хэлтээс орлго бүрдүүлэлтийн талаар мэдээлэл хийх байсан тус хэлтсийн дарга хүндэтгэн үзэх шалтгаантай учраас татварын хэлтсийн мэдээллийг төлөөлөөгч нар сонсож чадсангүй. Аймгийн ГХБХБГ-ын ерөнхий архитектор Элдэвсайхан Дархан сумын 3, 11, 12, 13, 24, 25, 29, 31-р хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга хийв. Аймгийн ГХБХБГ нь 2014 онд барилгын зураг төслийн Мон-Мос ХХК -тай хамтран Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж гүйцэтгэсэн.Уг төлөвлөлтийг Шинэ хуучин Дарханыг холбосон 8 км автозамтай уялдуулан зориулалтуудыг нь тодорхойлж нийт 230,7 га талбайд 13162 айлын нийтийн болон амины орон сууцны хорооллуудыг төлөвлөжээ. Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид жил бүрийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө нь хот байгуулалтын бодлогын баримт бичиггүй, үндэслэлгүй,  хийгддэг байсан өмнөх дарга, удирдлагуудын алдааг бүү давтаарай гэдгийг сануулав. Түүнчлэн дан амны орон сууц гэж төлөвлөхгүйгээр нийтийн эзэмшлийн орон сууцыг барьж газрыг зай талбайг зөв нэгдсэн төлөвлөлт бодлогоор олгох хэрэгтэй гэсэн юм. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байршилд газар олголт хийгдсэн учир төлөвлөлтгүй замбараагүй хороолол үүсэх нөхцлийг бүрдүүлсэн . Иймээс уг асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв.












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%