ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан боллоо.

2014-12-05

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ээлжит 6 дугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд 09 цагт хуралдлаа.

Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлантай танилцаж, хуралдаанаас  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг 89.1 хувьтай буюу хангалттай гэж дүгнэж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагаанд Төлөөлөгчдийн оролцоог жигд ханган, хороодын үйл ажиллагааг идэвхжүүлж ажиллахыг Тэргүүлэгчид, нам, бүлэг, хороодын дарга нарт даалгалаа. 

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой аймгийн хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны тоог батлах тухай асуудлыг хэлэлцэн 2015 онд аймгийн хэмжээнд нийт 24 олон нийтийн цагдаа ажиллахаас Даланзадгад суманд 11, Гурвантэс суманд 4, Ханбогд суманд 3, Цогтцэций суманд 6 ажиллуулахаар шийдвэрлэн Олон нийтийн цагдаагийн ажилтантай гурвалсан гэрээ байгуулж ажиллахыг дээрх сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарт даалгалаа.

  Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 86.6 хувь буюу хангалттай гэж дүгнэж, Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Аймгийн 2015 оны орон нутгийн төсвийн төслийг хэлэлцэж орон нутгийн төсвийн орлого, зарлага, санхүүжилтийг 101 тэрбум төгрөгөөр баталлаа.

Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн тайлан, аймгийн  иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршил, аймгийн газар зохион байгуулалтын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%