ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2019-10-16

Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Арвижих Увс" ХХК-ний хамт олон 320 хүүхдийн хичээлийн байрыг барьж 9 дүгээр сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус сургуулийн нээлт боллоо. Нээлтэнд аймаг, сумын удирдлагууд, сургуулийн хамт олон, сурагчид, нутгийн иргэд өргөнөөр оролцлоо.

1969 онд БНМАУ-ын анхны “Тэргүүний бага сургууль” болсон тус сургуулийн 80 жилийн ой энэ онд тохиосон билээ. Түүхт ойн жилд хүүхэд багачууд шинэ байранд хичээллэж, багш ажилчид ажиллах таатай орчин бүрдсэнд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.

Энэхүү эрдмийн өргөөнөөс улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь, нэмрээ зориулж, нэр алдраа түгээсэн олон сайчуул төрөн гарсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь 17 багш, 17 ажилтан ажиллагсад, 3 удирдлага, 230 суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%