Захирамжийн дагуу 04-р сарын 25, 26-ний өдрүүдэд сумын төвийг 8 хороололд хувиарлан хороолол тус бүрийг хариуцсан ахлагчдыг төрийн албан хаагчдаас томилон ажиллуулж сумын төвийн өрх бүрийг хамруулан Өндөр дов, Зэгст нуур, Зүүн намаг, Орхон гол дагуу Бургаснаас Ярганы тохой хүртэл, “Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайн хашаа, гудамж хороолол, ойр орчноо цэвэрлэж, нийтдээ 55 тонн хатуу хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлж, Төвлөрсөн хогийн цэгийн ойр очинд ил задгай хаясан 100 гаруй тонн хатуу хог хаягдлыг түүж, ачиж цэвэрлэсэн. Мөн энэ үеэр эзэнгүй золбин 22 нохой устгасан.
Уг цэвэрлэгээний ажилд давхардсан тоогоор 21 ачааны авто машин, 315 иргэн албан хаагчид, 7-12 ангийн 175 сурагч ажиллаа..


