

Цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилгоор Иргэдийн төгөл ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс 75 мянган мод үржүүлэх, 30 мянган ширхэг чацаргана 3 жилийн хугацаатай тарьж ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болж 25 иргэнийг ажлын байраар хангаад байна. Солонгос улсын рареrless буюу е- баримтын цаасны хэрэглээг багасгах, хэмнэлтийн үр дүнгээс гарсан төсвөөс нийт 400 сая вонны хөрөнгө оруулалт хийх нээлтийн ажиллагааг 2019 оны 5-р сарын 22-ний өдөр санамж бичигт Сумын Засаг дарга, Ногоон Ази сүлжээ ТББ-ийн төлөөлөгчийн газрын дарга, Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгийн дарга нар гарын үсэг зурлаа.
