ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭМТ-С“ ЭНХ СҮРЭГ – 10” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ.

2019-06-20

Өгийнуур сумын ЭМТ– ийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор байгууллагын дотоод журмын дагуу Эмнэлгийн ажилтны ҮЭ – ийн хороотой хамтран “ ЭНХ СҮРЭГ – 10” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж бүх ажилчдын хурлаар хэлэлцэн 100% дэмжин шийдвэрллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЭМТ – өөс сүрэг бүрдүүлэх саналыг сумын малчдад тавьж Тоглох багийн малчин Ж. Цовоосүрэн, Дойт багийн малчин С. Мөнхтөгс, Орхон багийн малчин Д. Энхболд, нар дэмжин 30 эм хонь өгч дэмжлэг үзүүллээ. Хамт олны хурлаар Энх сүрэгийн эзэн болох ажилтныг сугалаа сугалах журмаар тодруулан Лаборант Д. Цэндхорол, Нярав П. Энхболд, Багийн эмч Н. Нарантуяа нар тодорсон.
Сүргийг гардуулах ёслолыг зуны дунд сарын билэгт сайн өдрийг сонгон 2019 оны 06 дугаар сарын 14 ны өдөр гардууллаа.
Дэмжлэг үзүүлсэн 3 малчдыг гэр бүлийн хамт, энх сүргийн эзэн 3 ажилтандаа ЭМТ – ийн хамт олон хүлээн авч баяр хүргэв.ЭМТ, ЭМАҮЭ – ийн хороо, ажилтан гэсэн 3 талт гэрээ байгуулан харилцан гарын үсэг зурж баталгаажуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3832
2645 / 69%
710 / 19%
235 / 6%
242 / 6%