ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 12 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2019-12-05

Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан яг одоо /2019.12.05, 09.00/ ЗДТГ-ын хуралдааны танхимд 74 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны нарийн бичгийн даргаар Тэргүүлэгч С.Мөнхзул сонгогдон ажиллаж байна.
Тус хуралдаанаар:
1.    Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс 2019 онд хийсэн ажлын тайлан мэдээлэл  
/ ИТХ-ын дарга Ж.Балжинням/
2.    Дархан сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, 2019 онд хийсэн ажлын тайлан, мэдээлэл
/Засаг дарга Б.Азжаргал/
3.    Дархан сумын 2019 оны төсвийн өр төлбөр барагдуулах тухай
/Засаг дарга Б.Азжаргал/
4.    Дархан сумын 2018 оны төсвийн гүйцэтгэл, Дархан сумын эдийн засаг, нийгмийн 2020 оны зорилт, төсвийн тухай /Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хийсэн ажлын гүйцэтгэл, 2020 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний тухай
/Засаг дарга Б.Азжаргал/
5.    Аймгийн Аудитын газраас Дархан сумын 2020 оны төсвийн төсөлд өгөх санал
/Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням/
талаар тус тус хэлэлцэж, шийдвэр гаргах юм.


ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%