ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЭНДЧИЛГЭЭ

2019-12-31

Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ

Та бүхэнд айлчлан ирж буй 2020 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэж, та бүхний амьдрал, ажил үйлст  эрүүл энх,  аз жаргал,  амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2019 онд орон нутгийн хэмжээнд  улсын төсвийн болон аймаг, сумын төсөв, ОНХС-ийн хөрөнгөөр иргэдийн санал санаачлагад тулгуурлан хийгдсэн бүтээн байгуулалтын олон ажлууд биеллээ оллоо. Цахилгаан, дулаан, усан хангамжийн хүрэлцээ хангамж үлэмж нэмэгдэж, гэр хорооллын айл өрхүүд рүү инженерийн шугам сүлжээг оруулах бэлтгэлийг хангаж, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, хүмүүжил төлөвшлөө олж авах орчин сайжирсан эдгээр ажлууд нь Дархан хотын хөгжил цэцэглэлт,  иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх болно.


Дархан сумын Хурал, Засаг дарга, түүний ажлын албад хүүхэд багачуудын сурч төлөвших, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж  амьдрах нөхцөлийг сайжруулах, сум, багаас иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд  онцгой анхаарч, тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг зохион байгууллаа.  Дархан сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх  ажилд ахиц гарлаа.

Та бидний хүсэн хүлээсэн Дархан хотын эрх зүйн байдлын асуудал Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгалаа оллоо. Дархан хотын эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтын асуудал 2020 оны эхний хагаст шийдэгдэнэ. Үүнд та бидний оролцоо, санал санаачлага чухал юм.

Дархан сумын ИТХ, Засаг дарга 2020 оныг Дархан сумын хэмжээнд “Хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтоо биелүүлж, хүүхдийн төлөө бүх нийтийн анхааралыг хандуулсан жил болно гэдэгт найдаж байна.

Айлчлан ирж буй шинэ 2020 он Та бидэнд аз жаргал, эрч хүч, амжилт бүхнийг бэлэглэх болтугай. Та бүхэнд болон та бүхний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.



ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%