Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд
УЗХ-ны тэргүүн А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, УЗХ-ны дарга Б.Энхцогт болон
сумдын ИТХ-ын дарга нар 200 малчин өрхөд Улаан загалмайн нийгэмлэгийн
тусламжийг гардууллаа.
Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс
Английн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд
тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Гамшгийн
хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан”-аас Өвөрхангай аймгийн 19 сумын 200
малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламжийг үзүүлж байгаа
юм.
16-аас дээш насны гурван хүүхэдтэй
өрх толгойлсон эцэг /эх/, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл, 60-аас
дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр
бүл энэхүү тусламжинд хамрагдаж байна.
-- Б.Чимэг--