ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэдээ

2020-03-12

АРИУТГАЛЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ХИЙЖ НЭН ШААРДЛАГАТАЙ ЦЭГҮҮДЭД БАЙРШУУЛАВ.

Өмнөговь аймгийн хэмжээнд ариутгалын 8 ширхэг функтыг хийж Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт мөн Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн замуудад байршууллаа. Говийн нөхцөлд зохимжтой ус маш бага зарцуулдаг. Тоосонцор манан үүсгэж ариутгадаг ба чанар стандартад нийцсэн гэдгээрээ давуу талтай.

Тухайн төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150.000.000-180.000.000 төгрөг байдаг бол Ханбогд сумын залуус нэг ширхэг ариутгалын төхөөрөмжийг 8.400.000 төгрөгөөр аж ахуйн аргаар хийж аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө. Ачааны болон суудлын автомашин бүгдийг ариутгахад нэн тохиромжтой гэдгийг албаныхан онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%