ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

2020-04-15

Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн дарга А.Ишдорж “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр аймгийн ГБХЗГ-ын дарга Ж.Энх-Амар болон мэргэжилтнүүдтэй санал солилцож, хүчирхийлэл үүсээд байгаа шалтгаан нөхцөл, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, архидалт, донтолын талаар ярилцсан юм.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хүчирхийллийн орчноос зугтаж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой болох хүртэл нь хорогдох байр, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, хамгааллын үйлчилгээг үзүүлж байна. Тус төвд он гарсаар 7 эмэгтэй, 15 хүүхэд хамгаалалт хүсэн үйлчилгээ аваад байгаа аж.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%