ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ӨНӨӨДӨР/2020.04.21/ ОРОЙН 20:0 ЦАГТ ХУРАЛДЛАА

2020-04-22

"Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн.
Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан.
Энэ дагуу зам хаах тухай аймгийн Засаг даргын захирамжийг гаргахаар боллоо.
Хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан нэг постонд ажиллах алба хаагчдын тоог нэмэгдүүлэн 4 болгосон байна. Эдгээр алба хаагчдын эрүүл мэнд, дулаан хувцас, хүнс зэрэг бэлтгэл бэлэн байдлыг сайтар хангуулж ажиллахыг үүрэг болголоо.
Цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 01-А/153 дугаар захирамжийг /фитнесс, иог, саун/ тодорхойгүйгээр хугацаагаар хүчингүй болгохыг Хууль эрхзүйн хэлтсийн даргад үүрэг болголоо.
Мөн аймгийн хэмжээнд корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, сумдын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий аймгийн Шуурхай штабын бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж нийтдээ 5 бүлэг 40 гишүүнтэй болгосон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%