ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХҮРМЭН СУМЫН АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА.

2020-05-02

ХҮРМЭН НУТГААС ТӨРСӨН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨД ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

Сар шинийн босгон дээр өнгөрсөн оны ажлаа дүгнэж салбар бүрийн шилдгүүдээ тодруулдаг. Коронавирусын улмаас улс, аймгийн аварга малчин, тариаланч, шилдэг сум багийн шагнал гардуулах ажил хойшлогдоод байсан юм.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу улс аймгийн аварга малчин, тариаланч, тэргүүний сум багийн шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлж байна. Хүрмэн сумын Жанжин багийн малчин Ц.Идэрхаан, Хүрмэн баг А.Галбадрах, Тулга баг Б.Ганжаргал нарын гэр бүл 2019 оны АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ боллоо. Говийн эрс тэрс уур амьсгалтайд шантралгүй монголын үндэсний баялагаа өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиддаа халуун баяр хүргэе. Эрүүл энх сайн сайхныг хүсье!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%