ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БИО АРИУТГАГЧ ТАРААХ АЖИЛ 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2020-05-19

Дархан сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар Албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонд “Био-Эко” ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч биобэлдмэлийг үнэ төлбөргүй Дархан сумын Онцгой комиссоос тараахаар шийдвэрлэсэн.


Уг ажлын хүрээнд Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчид, хэсгийн ахлагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2020.05.16-аас 2020.05.18-ны өдрүүдэд Дархан сумын гэр хорооллын 1, 2, 3, 5, 6, 7 дугаар багуудын гэр хорооллын айл өрхөд “БИО-ЭКО” ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч биобэлдмэлийг тараалаа. Маргааш буюу 2020.05.19-ны өдөр 8, 15 дугаар багуудын оршин суугчдад био ариутгагч бодис тараах тул иргэд та бүхэн гэрээ эзэнтэй байлгаж хамтран ажиллахыг хүсэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%