ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Зарим хамтарсан багийн гишүүдийг шагнаж урамшуулав

2020-10-27

Дархан сумын хэмжээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэрэг 21.0 хувиар буурсан, Дархан сумын 18 багийн  14-т нь 2.6-55.6 хувиар буурсан, 4 багт нь 4.0-75.0 хувиар өссөн дүнтэй байна.


Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, тухайн баг дээрээ тогтвор суурьшилтай ажилласан, ялангуа гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг дорвитой бууруулахад хувь нэмрээ оруулсан, иргэдийн амар тайван амьдралын төлөө хичээж ажилласан зарим багийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн хэсгийн байцаагч нарыг шагнаж урамшуулж байна. Энэхүү шагнал урамшуулал нь багийн нийгмийн ажилтнууд, цагдаагийн хэсгийн байцаагч нарт илүү хичээж ажиллах урам зориг өгнө гэдэгт итгэлтэй байна.


Багийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 5 дугаар багийн нийгмийн ажилтан С.Шинэзаяа, цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Г.Анхбаяр, 7 дугаар багийн нийгмийн ажилтан Ц.Амарзаяа, цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч И.Чимэддорж, 14 дүгээр багийн нийгмийн ажилтан Н.Номиндорь, цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Т.Сайхнаа, 12 дугаар багийн цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Н.Бат-Амгалан, 15 дугаар багийн цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Ж.Бат-Эрдэнэ, Малчин багийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг, Өргөө багийн цагдаагийн  хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д.Анхбаяр нарыг шагнаж урамшуулав.



 Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай үзүүлэх эрхэм ариун үйлстээ өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, чин сэтгэлээсээ хандаж, илүү их амжилт гаргаж ажилахыг Дархан сумын нийт төрийн албан хаагчдад хүсэн ерөөв.


 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%