ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН АНХДУГААР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨӨ

2020-11-03

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн АНХДУГААР хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирвэл зохих 31 төлөөлөгчид бүрэн оролцож, 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 

1. Анхдугаар хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай асуудал байв. Сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг сумын Сонгуулийн хорооны дарга И.Алтанцэцэг танилцууллаа. Сумын ИТХ-ын 31 Төлөөлөгчдийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар зөвшөөрч баталлаа. 

2. Анхдугаар хуралдааны хоёрдугаар хэлэлцэх асуудал нь сумын ИТХ-ын даргыг сонгох тухай асуудал байв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын ИТХ-ын даргад Ядамбаярын Бат-Очирын нэрийг дэвшүүлж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын ИТХ-ын даргаар  сонгогдлоо. Сумын ИТХ-ын дарга сонгогдсоны дараа Төлөөлөгчдийн үнэмлэхийг баталгаажуулан шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гардуулан өглөө. 

3. Анхдугаар хуралдааны гуравдугаар асуудал нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож батлах тухай асуудал байсан юм. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр Я.Бат-Очир, А.Соронзонболд, Б.Оюунчимэг, Э.Цогзолмаа, Т.Чимгээ, Н.Болор-Эрдэнэ, Б.Ууганбаяр нар сонгогдлоо. 

4. Анхдугаар хуралдааны дөрөвдүгээр асуудал нь сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал байлаа. Хуульд заасны дагуу олонх болсон МАН-ын бүлгээс сумын Засаг даргад Тогтохсайханы Тулгааг нэр дэвшүүлсэн ба Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Дархан-Уул аймгийн Засаг даргад санал болгож уламжлахаар тогтоолыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%