ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ III ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2020-12-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаан “COVID-19” цар тахлын халдварын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд шилжсэнтэй холбогдуулан “ТАНХИМ” болон “ЦАХИМ”-аар /12.02-12.03/ нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан энэ удаагийн хуралдааныг Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвийн их танхимд халдвар, хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгууллаа.

Хуралдаанд төлөөлөгчдөөс гадна аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуусан төлөөлөгчдийн асуултад хариулт өгч оролцлоо.

Энэ удаагийн хуралдаанаар:

  1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны байнгын дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, цахим дэгийн тухай
  2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай
  3. Аймгийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, газрын нэгдмэл сангийн тайлангийн тухай
  4. Аймгийн хөгжлийн 2021 төлөвлөгөө батлах тухай
  5. Аймгийн 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай нийт таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%