ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Боловсролын салбарын эрх зүйн эмхэтгэл”-1 боть ном хэвлэгдэн гарчээ

2020-12-08

Аймгийн МХГ-ын боловсролын асуудал хариуцсан улсын байцаагч Рагчаагийн Басанжав “Боловсролын салбарын эрх зүйн эмхэтгэл” -1 боть номоо хэвлүүлж цахимаар нээлтээ хийгээд байсан билээ. Тэрээр өнөөдөр номынхоо дээжээс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод гардууллаа. 

“Боловсролын салбарын эрх зүйн эмхэтгэл” 1-р боть нь 360 хуудастай бөгөөд ерөнхий боловсролын сургууль, багш нартай холбоотой хуулиуд, Засгийн газрын тогтоолууд, Боловсролын үе үеийн сайдын тушаалууд, Засгийн газрын агентлагийн дарга нарын тушаалууд зэрэг 1999 оноос 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд буюу сүүлийн 20 жилд гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 118 эрх зүйн баримт бичгийн багтаасан эмхэтгэл болжээ.

“Энэхүү эмхэтгэлд багтсан хууль, дүрэм, журам өөрчлөгдвөл тухайн жилд нь багтаан цахим хувилбараар ном авсан хүний мэйл хаягаар хүргэгдэх юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%