ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2020-12-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал /2020.12.25/ хуралдлаа.  Хуралд танхимаар 10, цахимаар 1 тэргүүлэгч буюу 100 хувийн ирцтэй хуралдан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.  

Хурлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдааныг 2021 оны 01-р сарын 06-07-ний өдрүүдэд хуралдуулахаар товлон зарлаж хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэн эцсийн байдлаар хуралдаанд бэлтгүүлэхээр ажлын хэсэгт буцаалаа.

Мөн Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн хэмжээнд Монгол хэл, үндэсний бичгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэх харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий хэлний бодлогын салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон зөвлөлийн гишүүдийн хариуцан ажиллах ажлын чиглэл, журмыг баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%