ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэндчилгээ

2020-12-29

Увс нутгийнхаа хөдөлмөрч, бүтээлч, ажилч хичээнгүй ард иргэд та бүхэндээ туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд дахин зарлаж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 109 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ.

Цэвэр тунгалаг, цэгц шударга төрийг төлөвшүүлэх үйлсэд эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, улс гэрийнхээ хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө иргэн бүр хамтдаа хичээн зүтгэцгээе.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хүнд цаг мөчид хамтын хүч, сахилга бат, хүн бүрийн хариуцлага, ухамсраар эрсдлийг бид бүхэн хамтдаа даван туулах болно.

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%