ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

МЭНДЧИЛГЭЭ

2020-12-31

Эрхэм хүндэт Дархан сумын иргэд ээ,
Айлчлан ирж байгаа 2021 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
     2020 онд орон нутгийн сонгууль амжилттай болж Дархан сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуульд та бүхний дэмжлэгийг хүлээн сонгогдсон. Төлөөлөгчид бид ирэх 4 жилийн сум орон нутгаа хөгжүүлэх, иргэд сонгогчдынхоо төлөө хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлогын бичиг баримтуудаа боловсруулан баталлаа.
     Улиран одож байгаа 2020 онд улсын болон аймаг сумын төсвийн хөрөнгөөр иргэдийн санал санаачлагад тулгуурлан хийгдсэн олон ажлууд биеллээ олж Дархан сумын хөгжил,  иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд нөлөө үзүүлэх болно.
     Дэлхий нийтийг хамарсан цар тахал Дархан суманд илэрсэн ч богино хугацаанд халдварын голомтыг амжилттай таслан зогсоож ард иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах боломж нөхцөлийг хангахаар бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна.
     Ирж буй 2021 онд та бүхний амьдралд эрүүл энх, аз жаргалыг, ажил үйлст тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%