ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзлаа

2021-03-25

Улс, орон даяар шинэ төрлийн корона вирусын нөхцөл хүндэрч, халдварын тоо буурахгүй байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбар тэргүүн эгнээнд ажиллаж Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үр нөлөөг бууруулах, хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд цаг ямагт анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахыг чиглэл болголоо.
Мөн үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд санал хураалтын программ хангамж бүхий таблет худалдан авах тендерт шаардлага хангасан оролцогч шалгараагүй тул төсвийн тухай хуулийн хүрээнд нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ходоодны уян дурангийн аппарат авахад дэмжлэг үзүүлэхээр болсныг аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийнхөө өмнөөс илэрхийллээ.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн ходоодны уян дурангийн аппарат эвдэрсэн бөгөөд энэ төрлийн оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэд заавал 3 дахь шатлалын эмнэлэг үзүүлэх нөхцөл, байдал үүсээд байгаа юм.
Ходоодны хорт хавдар нь аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн үзүүлэлтээр тогтмол өсөлттэй /2016 онд – 74, 2017 онд – 81, 2018 онд -87, 2019 онд – 118, 2020 онд – 124/ байна. Уг аппаратын тусламжтайгаар ходоодны хавдар болон түүний эрсдэлт хүчин зүйл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон талын ач холбогдолтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%