ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХЭЭР АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАН АЖИЛЛАЛАА

2021-03-31

     Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ширээ нуруунд байрлалтай, 25 дугаар цэцэрлэгийн харъяа 80 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулахад доголдолтой хэд хэдэн зөрчлийг арилгуулах талаар үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу /2021.03.31/ Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир, Засаг дарга Т.Тулгаа, БСУГ-ын дарга С.Галбадрах, сумын ИТХ-ын “Засаг захиргаа, хууль, эрх зүй, өргөдлийн бодлогын хороо”-ны гишүүн П.Эрдэнэбат, Т.Мөнхцэцэг, “Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлогын хороо”-ны гишүүн Б.Лхагвасүрэн, 2 дугаар багийн ИНХ-ын дарга Ц.Мөнхбаатар, Засаг дарга Б.Бадамханд, мэргэжилтэн Н.Номиндарь нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, тухайн цэцэрлэгт үүсээд байгаа асуудал, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой танилцах зорилгоор цэцэрлэгийн байранд очиж ажиллалаа. Тус ажлаар зөрчилтэй хэд хэдэн асуудлыг холбогдох байгууллагын удирдлагуудад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%