Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж /2021.04.06/, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд:
- Авто замын дагуух хориглосноос бусад зар сурталчилгааны самбар, гэрлийн шон
- Хүнс, барааны зах, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны газруудад
- Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд
- Сонгууль эрхэлсэн байгууллагын штаб, ухуулгын байруудад
- Явган хүний болон хорооллын доторх зам, гудамжны хэсэгт
- Зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд
- Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дотор тусгайлан зассан хэсэгт байрлуулахдаа байгууллагын удирдлагаас зөвшөөрөл авна.