ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС”-ЫН ТӨСЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2021-03-05

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл бол “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц”-ын төсөл юм.
 
Тус төслийн Байгаль орчны нөлөөллийн судалгаа хийсэн Эрчим хүчний яамны “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн Усны барилга байгууламжийн инженер Б.Болдоор ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2021.03.05/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр нар хүлээн авч уулзан, санал солилцлоо. Аймгийн удирдлагууд төслийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
 
Мөн төслийн баг нөлөөллийн сумдад Байгаль орчны нарийвчилсан судалгааны тайланг танилцуулахаар ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%