ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЭЕШ-д зориулсан цахим хичээлийн явцтай танилцлаа

2021-04-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд /2021.04.30/ Боловсрол, соёл урлагийн газрын удирдлага болон мэргэжилтнүүдтэй уулзаж цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Энэ үеэр төгсөх ангийн сурагчдад зориулсан Цахим хичээлийн явцтай танилцлаа.

Шинэ төрлийн коронавирус /covid-19/-ын тархалт нэмэгдэж Улс орны хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж танхимаар хичээллэх боломжгүй байгаа энэ цаг үед аймгийн БСУГ-аас 12 дугаар анги төгсөгчдийнхөө хувьд:

  • ЭЕШ-д үр дүнтэй бэлтгэж, шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа суралцах боломжийг бүрдүүлэх
  • Багш нарыг ажлын байрт нь хөгжүүлэх
  • Багш нарын туршлагыг дэлгэрүүлэх, харилцан туршлага судлуулах
  • ЭЕШ-ын аймгийн амжилтыг өмнөх оноос ахиулах зорилгоор аймгийн хэмжээнд TEAMS программ ашиглан цахим хичээлийг зохион байгуулж эхлээд байгаа юм.

Увс аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангиа төгсөж буй 1124 хүүхэд байгаа бөгөөд тэдгээр сурагчдыг 2021.04.26 – 2021.06.07 хүртэл 6 долоо хоногийн туршид цахим хичээлдээ хамрагдахад шаардлагатай “ДАТА”-ны зардлыг аймгийн ИТХ-ын нийт 41 төлөөлөгчид маань үйл ажиллагааны зардлаасаа хариуцан шийдвэрлээд байна.

Цахим хичээлийг ЭЕШ өгдөг 10 судлагдахуунаар 6 долоо хоногийн туршид, нэг удаагийн цахим хичээлийн үргэлжлэх хугацааг 80-120 минут байхаар хичээл бүрээр хөтөлбөр гарган 15 сургуулийн 76 шилдэг багш зааж байна.

Цахим хичээлийн үр дүн, ЭЕШ-д амжилт үзүүлэх талд:

  • Хичээл заагч багш нарын хичээлийн зохион байгууллалтын чанар
  • Эцэг эхийн хүүхдээ дэмжих, цахим хичээлд бүрэн хамруулах байдал
  • Цахим хичээлийг зааж буй багш нарын бэлтгэл, сорил 1, 2-ын үнэлгээнд суурилсан эргэх холбоо
  • Тухайн сургуулийн удирдлага багш нарын төлөвлөлт
  • Сурагчдын мэргэжил сонголтын шийдвэр, түүнтэй холбоотойгоор хичээлээ сонгож, үр дүнтэй хичээллэж буй байдал нөлөөлөлтэй байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

Мөн, БСУГ-аас ЭЕШ өгдөг 10 судлагдахуунаар 3 удаагийн нэгдсэн сорилыг цахимаар авч, зөвлөгөө өгч ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%