ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“ХӨТӨЛ ХОРООЛЛОО НОГОО ХОРООЛОЛ БОЛГОЦГООЁ” АЯН ӨРНӨЖ БАЙНА

2021-05-10

Дархан хотын 60 жилийн ой, Дархан сумын Малчин баг байгуулагдсаны 10 жилийн ойг  угтаж Малчин багийн иргэдийн санаачлагаар "Хөтөл хорооллоо ногоон хороолол болгоцгооё" аян өрнөж байна.

Тус аяны хүрээнд өнөөдөр /2021.05.10/ Малчин багийн 160 өрх тус бүрт 5 суулгацыг хүлээлгэн өглөө.  Нийт 6 төрлийн модны суулгац байгаа бөгөөд нарс, монос зэрэг агаар цэвэршүүлж, цөлжилтийг бууруулах давуу талтай моддыг тариалахаар сонгожээ.   Аяныг дэмжин дээрх суулгацуудыг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Жавхлан, Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Дархан нэхий ХК болон иргэдээс хандивласан байна.

Түүнчлэн аймгийн Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас суулгацаа цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%