ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна

2021-05-19

            Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн баг Орхон аймагт ажиллаж байна. Өнөөдөр орон нутгийн удирдлагуудтай уулзаж, “Ухаалаг Эрдэнэт-1” төслийн хүрээнд нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, анхан шатны уулзалтыг зохион байгууллаа.

         Тус хөтөлбөрийн баг дээрх чиглэлд шинэлэг инновацийг нэвтрүүлж иргэдин өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийллээ. Өнөөдөр тус уулзалт нийтийн тээвэр болон хог хаягдлын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, иргэний нийгмийн төлөөллийг хамруулан үргэлжлэх бөгөөд уулзалтаас гарсан санал, төслийг хөтөлбөрт тусгах ажээ. Мөн нийтийн тээвэр, хог хаягдлын менежментийн багтай газар дээр нь очиж, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдтэй танилцах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4283
2950 / 69%
837 / 20%
244 / 6%
252 / 6%