Коронавирусын хөл хориотой байгаа Хужирт, Бүрд сумдад болон үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчдын хэрэгцээнд зориулж гар ариутгагч 98 ширхэг, жавелин 20 сав, 4500 ширхэг маск, хяналтын постуудад цагаан бүрээс 6 ширхэгийг аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Одонбаяр, Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Б.Батбилэг нарт хүлээлгэн өглөө.
Биднийг дэмжин ажилладаг Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/, байгууллага, хувь хүмүүстээ Улаан загалмайн гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал ирэлхийлье.