Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг “Ногоон дуу хоолой” нэрийн дор орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, НААҮГ, Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран өнөөдөр /2021.06.12/ байгаль орчноо цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Тус ажилд нийтэд тустай ял шийтгүүлсэн ялтнууд болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа 10 этгээдийг оролцуулж Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн арын үерийн далан орчмын хур хогийг цэвэрлэж, ачих ажлыг хийж гүйцэтгэлээ.
ТА БИД ЭХ ДЭЛХИЙН НЭГ ХЭСЭГ, АМЬСГАЛАХ АГААР, АМЬДРАЛ ТЭТГЭХ ХӨРС ШОРОО, АН АМЬТАН, ЖИГҮҮРТЭН ШУВУУДАА ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ.
#ТАНЫ_ДУУ_ХООЛОЙ_БАЙГАЛИЙГ_ХАМГААЛЖ_ЧАДНА.
БИД Ч БАС НЭГДЭЖ БАЙНА_ДАРХАН СУМЫН ИТХ